Цагтаа 60 саяын үнэ бүхий сарнайгаар дурлалт бүсгүйдээ бэлэг барьж, олныг гайхшруулж явсан А.Амундра улс төрийн талбарт нөлөө бүхий нэгэн. Чухамдаа улстөрчдийн хуйвалдаан, явуулга, хамаг хортой зүйлийг олон нийтэд цацах онцгой бөгөөд чухал ажлыг А.Амундра хийж гүйцэтгэсэн гэх шуум яриа явагддаг. Түүнийг сүүлийн нэг жилд экс Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнийн төрсөн ах Херо Баатартай холбогдуулан шалгаж эхэлсэн. Тэрээр өнөө цагийн ихэнх улс төрчдийн хамаг л нууцийг мэддэг гэдгээ өөрийн цахим хуудсаараа үе үехэн заралдаг билээ.
Өнөөдөр А.Амундра АТГ-т хүсэлт гаргасан талаараа өөрийн инстаграмаараа дамжуулан хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ. Тодруулбал, хүсэлтдээ "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна