Г.Сумьяабазар: Би тэмээн дээрээс унасан

Admin
2026/03/30

Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн нэгэн байлдагч энэ сарын 25-ны өдөр тэмээндээ явж байгаад сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааны дөрөв дэх хоног дээр олдсон.

Мэдээллийн zarig.mn сайт байлдагч Г.Сумьяабазарын хэвтэж буй эмнэлэгт очиж, болсон явдлын талаар тодруулахад тэрээр “Би тэмээн дээрээс унасан” хэмээн ярьжээ.

Харин Хил хамгаалах ерөнхий газраас уг байлдагчийг энэ сарын 28-ны өдөр мотоциклоос унаж гэмтсэн гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн эмчлэгч эмч түүний шархыг олон хоногийн өмнө авсан, тавласан шарх байсан гэж мэдээлжээ.

Эдгээр зөрүүтэй мэдээллээс үзэхэд байлдагчийн алга болсон болон гэмтсэн шалтгаан нь цэргийн анги дахь дарамт шахалт, дэглэлттэй холбоотой эсэх талаар эргэлзээ төрүүлж байгаа юм.  

Zarig.mn сайтын сурвалжлагыг доорх холбоосоор үзнэ үү



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.200
2 цагийн өмнө
0
0
Өнөрцэцэг хэрэггүйээ хор гутгах хүүхэн . Хүний мууд дуртай ой гутмаар хүүхэн хархаар ой гутдаг . Шо доо хүмүүжээгүй юм уу
Хариулах