Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Багатойруугийн 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Харин тус байрны айлуудаас тохиролцоонд хүрч чадаагүй нэг айлыг үлдээгээд, хоёр хажуу талаас нь нураасан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Тэгвэл тохиролцоонд хүрч чадаагүй 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сард дахин төлөвлөлтийн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. “Анхан шатны шүүх маргааныг эцэслэн шийдээгүй байхад манай байрыг нураачихсан” хэмээн тэр олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл шүүхийн шийдвэр түүний талд гарчээ. Тодруулбал: Түүний өмчийг нураах гэж байгаа нь буруу хэмээн шүүх үзсэн байна. Үндсэндээ шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хангажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна