“Баян” Р.Базарын хүү Хулан олон удаагийн давтамжтай залилангийн хэргээр прокурорт шалгагдаж байна

А.Булганчимэг
2026/04/02

“Баян” гэх тодотголтой Р.Базар хоёр жилийн өмнө сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлагдаж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгагдаад суллагдаж байсан. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Р.Базараа нь сонгуульд хандивын мөнгө өгч, улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцож гэмт хэргээ царцаан, цагдан хориогоо цуцалсан гэх. “Баян” Р.Базар ингэж хэцүү нэртийн хаалга татаж байсан бол өдгөө хүү нь залилангийн хэргээр прокурорт шалгагдаж байгаа аж. Тодруулбал, Р.Базарын хүү Хулан нь залилангийн хэргээр яллагдагчаар татагдан, прокурорт шалгагдаж байгаа бөгөөд олон удаагийн давтамжтай залилан, гэмт хэрэг хийсэн байж болзошгүй байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна