17 настай хүү өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авхуулж, гэрийнхээ эд хогшлыг зарж олсон 50 сая төгрөгөөр цахим тоглоом тоглоод алджээ

А.Булганчимэг
2026/03/24

Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоомын сайт, вебүүд манай улсад олноор бий болсон. 

Эдгээр цахим мөрийтэй тоглоомд донтож, эдийн засаг, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирох үзэгдэл иргэдийн дунд гарсаар байгаа. Нэгэн жишээг мэдээлэхэд, цагаан сарын баярын өмнө 17 настай өсвөр насны хүү өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг худал хэлж авч, гэр орныхоо эд хогшлыг зараад олсон 50 сая төгрөг цахимаар покер тоглож алджээ. Хүүгийн сэтгэл санаа тогтворгүй байгаа бөгөөд гэр бүлдээ амиа хорлох талаар хэлсэн аж. Хүүгийн асран хамгаалагч нь 41 настай ганц бие ээж нь юм. Хүү ээжийгээ хөдөө явах хойгуур энэ үйлдлийг хийсэн ба үүнээс болж өндөр настай өвөө эмээ нь цагаан сарын баяраа тэмдэглэх мөнгө үгүй болж, тэмдэглээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна