Д.Энхтүвшин хотын орлогч дарга Т.Даваадалайг цохиж унагасанд гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

Admin
2026/04/01

Өнөөдөр Байнгын хорооний хуралдаан дээр Туулын хурдны замын талаар маргалдсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайг цохиж унагаасан. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Миний буруу, гэхдээ нийслэлийнхэн ийм хандлага гаргаж болохгүй гэсэн бол Байнгын хуралдаанд сууж байсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хотын даргыг нойл орчоод ирье гэсэн чинь л Т.Даваадалайг аваад гарсан, юу болсныг мэдэхгүй" гэв. Харин УИХ-ын гишүүн П.Ганзориг "Туулын хурдны замын төсөл дээр нөгөө компани нь ТЭЗҮ, зураг төслийн урьдчилгаа гээд 500 тэрбум төгрөг авчихсан байна ш дээ. Асуулт асуухаар нийслэлийнхэн хариулж, тайлбарлаж чадахгүй, орилж хашхирахаас өөр юм хийж чадахгүй байна" гэсэн юм. 


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.128
2026/04/11
0
0
Ийм муухай зэрлэг харьцаж болохгүй шүүдээ...
Хариулах
66.181.178.94
2026/04/02
0
0
Ooroo untsiin bishuu barag
Хариулах
66.181.179.97
2026/04/01
0
0
Цохиж унагаагүй, харин татаж унагасан байна.
Хариулах