“Улаанбаатар-2026” боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Admin
2026/03/30

Азийн боксын шилдгүүдийг нэг дор цуглуулах “Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Аса арена”-д эхэллээ.

12 өдөр үргэлжлэх тус тэмцээнд Хятад, Тайланд, Япон, Солонгос, Казахстан, Узбекистан, Энэтхэг тэргүүтэй 25 орны 300 орчим тамирчин оролцож байна. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, -90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар оролцохоор болжээ.

Тэмцээний эхний өдөр 13 хос тулаан болох бөгөөд манай улсаас 70 кг-д олон улсын хэмжээний мастер О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Филиппиний боксчин Норлан Петечиог шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ээр яллаа. ААШТ-ий нээлтийн ёслол “Аса арена”-д өнөөдөр 18:00 цагт болно.

Ташрамд  дурдахад, Монголд өмнө нь 2007 онд эрэгтэйчүүдийн, 2012 онд эмэгтэйчүүдийн ААШТ болж байсан бол анх удаа хамтад нь хүлээн авч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна