ЦХИХХ-ны сайд Ч.Номин: Ерөнхий сайд намайг өмнө нь сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлаар минь дүгнэж Засгийн газартаа урьсан байх

Admin
2026/04/03

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг томилох асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасан. Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Ерөнхий сайд өөрөө Цахим хөгжлийн яамны сайд байсан. Ерөнхий сайд эхлүүлсэн ажлаа маш сайн хэрэгжүүлж өгөөч ээ гэдэг саналыг надад тавьсан. Өмнө нь сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлаар минь намайг дүгнэсэн байх гэж бодож байна. Соёлын сайдаар 5 орчим жил ажиллахдаа өөрийн хийхийг хүссэн болон шаардлагатай ажлаа хийсэн гэж бодож байна. Дөнгөж байгуулагдаж байсан яамыг хариуцаж авч байсан. Хөл дээр нь тогтоогоод, ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж өөртөө сэтгэл хангалуун байдаг" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна