АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин: Гуравдугаар сараас эхэлсэн Ойрхи Дорнодын дайн байдлаас шалтгаалж дэлхий нийтэд нефть бүтээгдэхүүн нэлээд хомсдолд орж, дэлхийн 100 гаруй улсад онцгой нөхцөл үүссэн. Үүний сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Дэлхийн 90 гаруй улсад нефтьгүй болсон, хязгаарлалт хийсэн, төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнээс хамаараад Монгол Улсад нефть бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.
2026 оны нэгдүгээр улиралд буюу эхний хоёр сард 518 мянган тн нефть бүтээгдэхүүн, дизель түлш, АИ-92, 98 зэрэг бензин захиалж авсан. Гурван сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авсан. Өнөөдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй, дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн, ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөц үлдэгдэлтэй байна.
Өчигдөр ОХУ-аас дөрөвдүгээр сард авах нефть бүтээгдэхүүний үнийг авлаа. АИ-92 тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор үнийг ирүүлээд байна. АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан.
Сэтгэгдэл (1)