Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй. Барьцаа байршуулах шалгуур нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна гэдгийг онгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.
Сэтгэгдэл (1)