Нийслэл 2.3 их наяд төгрөгөөр 33 км Туулын хурдны зам хийх гэж байгаа.
Энэ төслийг “Эдийн засаг, хотын төвийн түгжрэлд бодитой үр ашиг үзүүлэхгүй. Экологид ээлүй” гэж сүүлийн арван хоног иргэд эсэргүүцэж буй. Үүний хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хэлэлцүүлэг зохион байгуулахад Хотын дарга Х.Нямбаатар очоогүй, дүүргийн настай хүмүүсийг цуглуулаад жагсаал зохион байгуулсан. Анх удаа Хотын захиргаа иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулсан нь энэ байлаа. Тус жагсаалд Туул голыг хамгаалахаар очсон ХУД-ийн 19-р хорооны иргэн Наташагийн биед Хотын дарга Х.Нямбаатарын тушаалаар эсэргүүцэгчид халдсан явдал гарсан. Энэ тухай мэдээллийг иргэн Наташагаас тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна