Энэ 49 хувийн цаана нь одоогийн гадаад харилцааны сайд Батцэцэг бий. Архи тамхины онцгой албан татварын акциас эхлээд сонгуулийн хуудас гээд төртэй холбоотой үнэт цаас бүрийг шүүрч, булааж эзэрхийлж хэвлэдэг Мөнхийн үсэг тэргүүтэй өчнөөн компанитай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Одоо хамаарлыг нь хэлж өгье.
Б.Батцэцэг сайд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Монголын Үнэт цаас хэвлэл” компанид хувь эзэмшдгээ тодорхой биччихсэн байдаг. Төрийн өмчит үнэт цаасны компани дахь Б.Батцэцэгийн хамаарал бөгөөд хаанчлал ингээд дуусахгүй.
Үндэсний аудитын газраас УБЕГ-т хүргүүлсэн санхүүгийн тайлангийн Зөрчлийн нэгтгэл хэсгийн 5-д г анзаараад харвал Төрийн үнэт цаас хэвлэл төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн гишүүнээр 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр О.Амартүвшин, Р.Алтан-Өлзий нар бүртгэгдсэн байна.
Эдгээр хүмүүс нь 2024 онд төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” компанид үндсэн ажилтнаар ажиллаж нийт 109.829.000 төгрөгийн цалин авсан мөртлөө нэмж ТУЗ-ийн гишүүний цалин хэмээн 40.783.000 төгрөгийн цалинг давхардуулан авсан байдаг.
Гэтэл Р.Алтан-Өлзий нь “Мөнхийн үсэг” компанид олон жилийн турш дизайнераар ажиллаж байжээ. Мөн энэ компанийн санхүүжилтээр Сингапур улсад мэргэжил дээшлүүлж байсан хүн байх жишээний. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүмүүс дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.
Хамгийн сүүлийн ноцтой баримт гэхэд Б.Батцэцэгийг хүн гэддэг Э.Ариунгэрэл 24 тэрбумын худалдан авалтыг хаяггүй, оффисгүй “Жордан топпер трейд” компанитай хийчихсэн байна. Ер нь Монголын төр Б.Батцэцэгийн бизнест, “Мөнхийн үсэг” компанид ямар өртэй болоод иргэдийнхээ хамаг нууц бүхнийг хадгалдаг, төртэй хамаатай бүх л үнэт цаасны тендерүүдийг базуулаад сууж байна вэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна