Шинэ Засгийн газарт багтахаар улайрч байгаа сайдуудын нэгээр тодроод байгаа Гадаад харилцааны сайд Батцэцэгийн баримтууд олон нийтэд дэлгэгдсээр байгаа ч хариуцлага хүлээлгэж шалгах асуудал хөндөгдөхгүй харин ч бүүр дараагийн Засгийн газарт ажиллах сайд нарын дунд байх ёстой мэтээр өөрийгөө бичүүлэн сууна.
Баримтуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Сайд Батцэцэг төртэй нийлж Монгол улсын иргэн бүрээс хууль бусаар мөнгө татаж, онц их хэмжээний ашиг хүртдэг байна.
Үүнийг сэтгүүлч Будрагчаа баримт дэлгэн бүрэн хэмжээний эрэн сурвалжлах нэвтрүүлэг олон нийтэд хүргэжээ. Тус нэвтрүүлэгт гардагчлан сайд Батцэцэг Төрийн өмчийн компанид өөрийн хүмүүсээ даргаар томилох замаар худалдан авах ажиллагаа болон тендерүүдийг авч нийтдээ 24 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс залилан авсан нь ил боллоо. Батцэцэг сайд хүмүүсээрээ дамжуулан Төрийн өмчит компани байгуулж, тендерт оролцож Улсын хэмжээний бүх хэвлэх эрхийг өөрийн болгосон байгаа юм.
Тодруулбал, Батцэцэгийн хамаарал бүхий компани болох Мөнхийн үсэг, “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК, Мигасон ХХК, “Ви Эс Ви” компаниуд нь гадаад паспорт болон бүх төрлийн үнэт цаас, байрны гэрчилгээ, автотээврийн гэрчилгээ, сонгуулийн саналын хуудас, архи тамхины акц зэргийг ямар ч өрсөлдөгчгүй буюу монопол хэвлэсээр өнөөдрийг хүрчээ.
“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн хувьцааны 51 хувийг төр буюу УБЕГ, 49 хувийг “Мигасон” ХХК эзэмшдэг. Төрийн үнэт цаас хэвлэл ТӨДХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Цэрэндолгор гэх эмэгтэй байх бөгөөд өмнө нь“Мөнхийн үсэг”-т Хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар 2023 оны 4-р сард томилогдсон Эрдэнээ овогтой Ариунгэрэл нь сайд Б.Батцэцэгтэй хамт “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2018 он ажлаа өгсөн байдаг.
Энэ мэтчилэн Эрүүгийн хуулиар шалгаж үндэслэл бүхий олон нотлох баримт олон нийтд дэлгэгдээд байхад дараагийн Засгийн газарт сайдаар ажиллаж хүсэл зоригоо илрэхийлээд явж байгаа нь хэрхэвч байж болохгүй асуудал юм аа. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд энэ мэт Улсаа тонох замаар хөлжсөн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараасаа салах цаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна