Х.Нямбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж “Туул” голыг хамгаалах иргэд АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

А.Булганчимэг
2026/03/26

Хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Туул голыг хамгаалах иргэд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргажээ. 

Туул голыг хамгаалах иргэдийн хөдөлгөөний төлөөлөл О.Ариунбилэг тэмцлийн үйл ажиллагааг илүү албан ёсны шатанд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн Байгаль орчны яамнаас уг төслийг дэмжсэн эрдэмтдийн нэрс болон хурлын протоколыг ил болгохыг шаардаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан олон улсын байгууллагуудад хандаж байгаа аж.

Тэрээр жагсагчдыг "төлбөртэй" хэмээн гүтгэж буйг няцаагаад, байгаль дэлхийнхээ талд зогсож буй иргэд болон эрх баригчдыг хамгаалж буй хүмүүсийн хооронд тодорхой зааг бий болсныг онцлов. Тэмцлийн дараагийн алхам болгон ирэх хагас сайн өдөр Яармагийн гүүрнээс эхлэн Туул гол дагуух нөхцөл байдалтай танилцах явган алхалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна