48 иргэн Нара-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай гомдол мэдүүлсэн тул түүнийг Ёс зүйн хороогоор оруулахаар болов

А.Булганчимэг
2026/04/06

Ёс зүйн дэд хороонд УИХ-ын Гишүүн М.Нарантуяа Нара-д хариуцлага хүлээлгэх тухай 48 иргэн гомдол мэдүүлсэн байна. Иргэд Засгийн газар иргэд олон нийттэй харилцах төвд 10, утсаар хоёр, цахимаар 34, бичгээр хоёр уг гомдлыг мэдүүлжээ. Эдгээр гомдлууд нь “Олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилсон 31.3 хувь, төрийн албаны нэр хүндийг гутаасан 20.8 хувь, өсвөр үе залуучуудад сөрөг үлгэр дуурайлал үзүүлсэн 16.7 хувь, Гишүүний нэр хүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан 12.5 хувь”-ийг эзэлжээ. Ирүүлсэн гомдлын дийлэнх нь буюу 62.5 хувь нь ёс зүйн дэд хороогоор УИХ-ын Гишүүн М.Нарантуяа Нара-г хэлэлцүүлж, сахилгын хариуцлага ноогдуулах, 35.4 хувь нь УИХ-ын Гишүүнээс эргүүлэн татахыг хүссэн байна. Ийнхүү УИХ-ын Гишүүн М.Нарантуяа Нара маргааш ёс зүйн хороогоор орохоор болов.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
83.7.17.77
2026/04/20
0
0
Ийм хэрүүлийн бузрыг их хурлуулах хэрэгтэй
Хариулах
202.179.26.227
Өчигдөр
0
0
Энэ хүний сэтгэцийн эрүүл мэндийг юуны өмнө шалгуулах хэрэгтэй. тэрнээс ёсзүйн хороогоор оруулахыг дараа нь болно биз дээ.
Хариулах
202.126.91.91
2026/04/16
0
0
ЁОХ ҮНЭН ЗАЯАГҮЙ БУЗАР ЧАВГАНЦ ҮҮНИЙГ УИХ аас хурдан зайлуулаачээ
Хариулах
202.179.26.227
2026/04/07
1
0
Үнэхээр суурь хүмүүжил, ёсзүй туйлын дорой. боловсролгүй, өнөө цаг үед УИХ бүү хэл дүүрэг хорооны намын хурлуудад байх боломжгүй хүн шүү дээ. Ер нь дараа дараагийн сонгуульд сэтгэцийн хувьд, хүмүүжил- ёсзүй. хувьд маш нарийн судалж үзэж шалгаж оруулж байх нь зөв гэдгийг анх удаа энэ хүнээр харж байгаа шүү дээ. Муу үйл түгэн дэлгэрэхдээ маш амарханг УИХ -ын танхимаас харж болно. Одоо хэн ч босоод яг энэ эмэгтэй шиг авирлаад эхэлж байна. Маш хортой.
Хариулах
103.26.192.164
2026/04/07
1
0
Balai
Хариулах
66.181.191.113
2026/04/06
1
0
Балай балай
Хариулах