Гадаадын аялагч Монгол шатахууны чанарт эргэлзэж, “Энэ бол хэвийн бус үнэр" гэв

Admin
2026/04/06

Дэлхийн олон орноор мотоциклтой аялж, өөрийн туршлагаа хуваалцдаг алдартай влоггер Монгол улсын баруун хязгаар Увс аймагт аялах явцдаа шатахууны чанараас үүдэлтэй техникийн ноцтой сааталтай тулгарсан байна.

Тэрээр Улаангом хотын "Петровис" шатахуун түгээх станцаас АИ-92 бензин авсны дараа шатахуунаас маш хурц, этгээд үнэр үнэртэж байгааг анзаарч, дотор нь ямар нэгэн хольц байгаа байх хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлжээ. Олон мянган км замыг туулж, шатахууны чанарт соргог болсон аялагчийн таамаг удалгүй батлагдаж, Увс нуур орчимд явж байхад нь түүний мотоциклын хөдөлгүүр хэд хэдэн удаа тасалдаж, улмаар зам дээр бүрэн зогссон байна.

Тэрээр энэхүү асуудал нь зөвхөн техникийн эвдрэл биш, цаашлаад хүний амь насанд ч аюултайг анхааруулав. Хэрэв өвлийн тэсгим хүйтэнд чанаргүй шатахуунаас болж техник хээр замд унтарвал аялагчид болон нутгийн иргэд хөлдөж амь насаа алдах эрсдэлтэйг тэрээр бичлэгтээ онцлон дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна