Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн Дэмчогийн хийдийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, геопаркийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Эхийн ачийг хариулах өдөрт зориулсан “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ханбогд сумын Дэмчогийн хийдэд зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд “Oxford Mindfulness” буюу санамсрын бясалгалын хичээлийг Гавж Д.Нямсамбуу удирдан явуулах бөгөөд соёл, сэтгэлийн тэнцвэр, бясалгалын үнэ цэнийг түгээх зорилготой юм. Та бүхнийг “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээнд хүрэлцэн ирж говийн өв соёл, сэтгэлийн гэгээрэл, энергийн нэгдлийг мэдрэхийг урьж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна