Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Admin
2026/03/13

Ховд аймагт цахилгаан менингит өвчний улмаас өчигдөр7 настай хүүхэд нас баржээ.  

ХӨСҮТ-ийн хамгийн сүүлд өгсөн албан ёсны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол (УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1), сэжигтэй 1 (УБ) тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна. /Үүн дээр өчигдөр нас барсан тохиолдол болон энэ сарын 5-наас хойш бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэнэ/.

Энэ өвчинг менингококк нян үүсгэдэг. Халдвар авсан хүний бие хурдан муудаж, үхэлд хүргэдэг. Өвчний шинж тэмдэг 12-16 цагийн дотор илэрнэ. Эмчилгээг цаг алдалгүй нэн даруй эхлүүлэхгүй бол аминд нь аюултай. Учир нь нян тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн, идээт үрэвсэл үүсгэнэ.

Халдвар өвчтэй хүн, эрүүл нян тээгчээс агаар, дуслын замаар дамжина. 0-5 настай хүүхэд өртөмтгий. Хүүхэд 38-40 хэм хүртэл өндөр халуурч, өвчин нь хурдан хүндэрч, шооконд ордог.

Энэ өвчнийг ханиад томуутай андуурч, улам хүндрүүлэх эрсдэлтэйг эмч анхааруулж байна. Хүүхдийн хөлнөөс эхэлж, улаан тууралт гарна. Үүнийг маш сайн анзаарч, ханиад хүрсэн хүүхдийнхээ биеийг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Хүүхэд 38 хэмээс дээш халуурч, халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой нь хүчтэй өвдөж байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай.  



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна