Ажлын байрандаа зүй бус үйлдэл гаргасан гэх А.Сэрээтэр, М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ

А.Булганчимэг
2026/03/20

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нар ажлын байрандаа зүй бус үйлдэл гаргасан гэх сурвалжилгыг Нэгүүн.мн сайт сурвалжилсан билээ. Уг мэдээллийг сурвалжилсан Нэгүүн.мн сайтын сэтгүүлч “Б” болон редакцыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тэгвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
138.199.21.219
45 минутын өмнө
0
0
Muu llruud
Хариулах