Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ 2025.10.17-нд огцруулсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн юм. Үүний дараа УИХ-ын уг чуулганыг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт сэжиглэн, ТЕГ яллагдагчаар татан шалгаж байна. Мөн МАН-ын дарга Н.Учрал Бага хурлынхаа үеэр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намаасаа “хөөж” буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан нийтлэлч Б.Баабар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Миний бодоход Х.Булгантуяа өөрийн хүсэлтээр УИХ-аас гарч болохгүй. Гишүүд хорслоо тайлах учир хөөгдөж гарах хэрэгтэй. Монголын парламентын түүхэнд нэг тас хар хуудас үлдэг. Хожим энэ нь ингэж болохгүй гэсэн жишиг болно. Харин хожим "өөрөө гуйж байгаад гишүүнээсээ татгалзсан" гэсэн зөвтгөл үлдээж болохгүй. Үүргийн дагуу хурал удирдаж, гишүүдийн олонх өөр өөрийн саналаар кноп даран ЗГ-ыг огцруулжээ. Энд төрийн эргэлт хаана байгаа юм" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна