Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайн хоёр дахь долоо хоногтоо орж байгаатай холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр энэхүү дайныг “богино хугацааны ажиллагаа” гэж нэрлээд “тун удахгүй” дуусахыг амласан байна.
Трамп өмнө нь хэдэн долоо хоног үргэлжлэх тухай ярьж байсан бол энэ удаа төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусах төлөвтэй байгааг мэдэгджээ.Гэхдээ тэр зорилго нь хараахан бүрэн биелээгүй байгааг “бид олон талаараа ялж байгаа ч хангалттай болоогүй байна” гэж хэлсэн юм.
Эцсийн зорилгоо Тегераны дэглэмийг “АНУ, Израил болон бүс нутгийн бусад холбоотнуудынх нь эсрэг ашиглах зэр зэвсгийн удаан хугацааны чадавхгүй болгох” гэж Трамп тодорхойлжээ.Ираны шинэ удирдагч Можтаба Хамени дараагийн бай болох эсэхийг хоёр ч удаа асуухад Трамп хариулахаас зайлсхийсэн байна.
Гэхдээ тэр шинэ удирдагчийн томилгоонд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлж, түүнийг “улс орондоо ижил төстэй асуудал дагуулах хүн” гэж тодорхойлжээ.Харин АНУ-ын холбоотон Израилийн батлан хамгаалах яам Можтаба Хаменийг дараагийн бай болгосноо ил тод зарлаад байгаа.
Даваа гарагт Израилийн арми Тегеран хотод агаарын цохилтын хоёр дахь том давлагааг эхлүүлсэн байна.
Тус улс өчигдөр бас хөрш Ливаны нийслэл Бейрут хот дахь Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг агаарын цохилтоо үргэлжлүүлжээ.Гуравдугаар сарын 2-ноос хойш Израилийн агаарын цохилтод 486 хүн, түүний дотор 83 хүүхэд алагдсаныг Ливаны эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.үнээс гадна тус улсад 600,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн нь хүмүүнлэгийн гамшиг нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа.
Өчигдөр бас Ираны пуужин, нисгэгчгүй онгоцнууд Израил, Ойрх Дорнод дахь АНУ-ын баазууд болон Персийн булангийн эрчим хүчний дэд бүтцүүдэд довтолжээ.Дэлхийн зах зээл дээр баррель түүхий газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа $100-ын босгыг давсан ч дайн удахгүй дуусах тухай Трампын амлалтын дараа $90 хүртэл буурсан байна.
Даваа гарагт “Typhoon” сөнөөгч онгоцнууд нь Йордан, Бахрейн улсуудыг чиглэсэн Ираны дронуудыг буудаж унагасныг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах систем өчигдөр Турк улсын агаарын орон зайд орж ирсэн Ираны баллистик пуужинг устгасан нь сүүлийн долоо хоногийн хугацааны хоёр дахь тохиолдол болсон юм.
Эх сурвалж: IKON.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна