2026 оны 2-р сарын 9-ний шөнө БНСУ- д визгүй амьдарч байсан Монгол залуу гаднаас хүчээр онгойлгож орж ирэх Солонгос цагдаагаас айсандаа 5 давхраас үсэрсэн хэрэг гарчээ.
Тус залуугийн нурууны яс хугарч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Солонгост хууль зүйн туслалаа үзүүлдэг Монгол иргэн цонхоор үсрэхэд хүргэсэн нөхцөл байдлын талаар гомдол гаргасан боловч Солонгосын цагдаа нар бүртгэлийг хийхгүй удахаас эхлээд хүнд суртал гаргаж эхэлсэн байна. БНСУ-д хууль бусаар ажиллаж байсан Монгол иргэн нь эрүүл мэндийн даатгалгүй учир 1 сая вонны төлбөр өгөн эмнэлгээс гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна