Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны эрэмбэ пүрэв гарагт танилцуулагдаж, Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдэв.
Тус улс олон жил дараалан тус эрэмбэд тэргүүлсний цаана байгаль, итгэлцэл, боловсрол гэсэн гурван хүчин зүйл бий гэж үздэгээ Финландын Ерөнхийлөгч Александр Стубб 2024 онд онцолж байлаа. Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБ, эрүүл амьдрах хугацаа, эрх чөлөөний мэдрэмж, нийгмийн итгэлцэл, өгөөмөр чанар зэрэг олон хүчин зүйлсийг суурь хэмжүүр болгодог юм.
Өнгөрсөн оны эрэмбэд 147 орноос 77 дугаарт бичигдэж байсан Монгол Улс энэ онд хоёр байр урагшилж, 75 дугаарт жагссан байна. 10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошилж, 61-ээс 77 руу ухарч байлаа. Урт хугацааны ахиц буюу 2005-2010 оны үзүүлэлтээсээ 2022-2024 онд ахисан байдлаар Монгол Улс тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна