Жирэмсэн эмэгтэйг 4 настай охины хамт хөнөөсөн этгээдийг хэрэг хүлээх чадвартай гэж дүгнэжээ

Admin
2026/03/17

2О26 оны 1 сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл ру сэтгэцийн өвчтэй  этгээд дайран орж 31 настай,  8 сартай  хөлд хүнд эмэгтэйг дөрвөн настай охины хамт  хэрцгийгээр хөнөөж гурван настай охины эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг гарсан. 

Уг хэрэгт холбогдуулан сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, хөршийнх нь 48 настай М.Батчулуун гэх эрийг яллагдагчаар татан цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг Мөрдөн шалгах албаныхан шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчид М.Батчулууны сэтгэцийг шинжлээд хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн аж


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.66
1 цагийн өмнө
0
0
Энэ эр чинь,урьд нь Эрдэнэтэд нэг залуугийн аминд хүрсэн гэж хэвлэлээс л олж уншсан шүү.Тэр үёд хэрэг хариуцах чадваргүй гээд,баахан л Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эм тариа болж,тэжээлгэсээр гараа биз дээ.Ийм юмнууд амьд арзаганаад яваад байх эрхгүй шүү,баярлалаа.Ядаж аавын суран бүсний хирээр хүмүүжээд,авдарт хэвтэг дээ.
Хариулах