Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг нийтэлсэн иргэн "Охидууд нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" хэмээжээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.
Уг хэрэг энэ сарын 6-нд гарсан байна. Хэрэгт улсын болон хувийн сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй нь тогтоогджээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХУД-ийн 130, БЗД-ийн 21," Номт наран" зэрэг хэд хэдэн сургуулийн хүүхдүүд холбогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна