Хурандаа Г.Арсланхуяг: Гавьяат хуульч шагнал авах мөчид хэсгийн төлөөлөгч байсан үе минь бодогдлоо. Их баяртай байна

Admin
2026/03/17

Маргааш эр цэргийн баяр болохтой холбоотой цэрэг, цагдаагийн байгууллагаас эх орондоо үнэнчээр зүтгэж, ажил албаа сайн гүйцэтгэсэн эрхэм эрчүүдийг төрөөс шагналаа. Тэрдундаас НЦУГ-ын дарга, хурандаа Г.Арсланхуяг гавьяат хуульч шагналыг гардан авав.

 Тэрбээр, “Юуны өмнө цэргийн баярын мэнд хүргэе. Төрдөө үнсүүлж гавьяат хуульч шагнал авсандаа баяртай байна. Өөрийн төрж өссөн нутгийнхан, арван жилийн багш нар, Цагдаагийн сургуулийн багш нар, хамт олондоо, намайг удирдан ажиллаж байсан дарга нартаа баярлаж байгаагаа илэрхийлье. Цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж байна. Яг шагнал авах мөчид төлөөлөгч байсан үе минь, бүх л ажиллаж байсан түүх дурсамжууд минь бодогдлоо” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна