УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн яаж ажиллах талаар хамтран ажиллахад бэлэн байгаа гэнэ. Тэр үүднээсээ төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихаар бэлтгэсэн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд,ҮХЦ-ийн дарга, гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга гэх мэтчилэн томилогдсон болон сонгогдсон нийт 50 төрийн өндөр албан тушаалтны эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих аливаа хууль зөрчсөн буруутай асуудал дээр нь хариуцлага тооцох албан тушаал дээрээ байгаа болон албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалтыг хийх гол агуулгатай аж.
Өөрөөр хэлбэл, ёс зүй, сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлье ээ гээд байгаа нь Ерөнхийлөгчөөс эхлээд бүгдийг хамрах ажээ. Улмаар Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа ч энэ 7 хоногийн 5 дахь өдрийн даргын зөвлөлийн УИХ-ын даргад танилцуулахаар болжээ.
Үндэсний эвсэл УИХ-д бүлэг байхгүй учраас УИХ-ын дэгийн тухай хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжгүй байдаг. Тэгэхээр яах аргагүй энэ хуулийн санаачилга дээр УИХ-ын дарга Учралыг дэмжиж манлайлж ажиллахыг хүсэж буйгаа хэллээ.
Үндсэн хуулийн гол зорилго бол ерөөсөө иргэдийнхээ итгэлийг олж авах. төрийн өндөр албан тушаалтнууд хяналттай бөгөөд хариуцлагатай байх. Мэдээж үр дүн нь ардчилсан парламентыг илүү бэхжүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох процедурын асуудлуудыг хуульд нарийвчлан зохицуулах хяналттай хариуцлагатай байна гэдэг болбол эцсийн дүндээ авлигал, хулгайгаас урьдчилан сэргийлэх л зохицуулалтууд байгаа гэлээ.
УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд “Их хурал болон Их хурлын дэгтэй холбоотой эрх зүйн асуудлыг зөвхөн Их хурлын гишүүд л санаачлах”-аар заасан.
Тийм учраас хариуцлага, ёс зүйн сахилга батын асуудлыг зөвхөн Их хурлын гишүүдэд биш төрийн бүх өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх эрх зүйн зохицуулалттай больё.
Тиймээс ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг энэ хуулиа татаад аваачээ, энэ хуулийнх нь хүрэх гээд байгаа хүсэл миний өргөн барих гээд санаачлаад байгаа хуультай агуулга нь угаасаа багтаж байгаа юм.
Дээд шүүх, Цэц, прокурор, АТГ хүний эрхийн зөрчлийг маш ноцтойгоор гаргадаг. Дандаа улс төрийн зорилгоор. Жишээлбэл, Норовын Алтанхуягийг надад бол дургүйг нь та хэд мэднэ. Нөгөө огцруулах ажлын хэсгийг нь би бас ахалж байсан. Тэр өрөөнд нь миний нэртэй жааз байдаг юм гэсэн. Гэхдээ би өөрөө бас энэ зовлонг туулж байсан учраас өмөөрөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Жишээлбэл 2020 оны 4-р сарын 28-нд миний бие Ардын намаас хөөгдсөний дараа УИХ-д Хан-уул дүүрэгт бие даагчаар нэр дэвших гээд СЕХ бүртгэж авсан. Гэтэл маргааш нь 4-р сарын 29-нд нь над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Надад танилцуулахгүйгээр, надаас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр яллах дүгнэлт үйлдээд тэгээд юу болсныг та хэд мэдэж байгаа шүү дээ. Сонгуулийн өмнө бариад хорьчихсон. Яг энэ замаар Алтанхуяг дарга орох гээд байна . Булгантуяагийн нэвтрүүлгийг нь би бас үзлээ. Цэц гэдэг чинь Үндсэн хуулийн шүүх. Цэц гэдэг гоё нэрээр хамгаалагдаад, муу нэртэй шүүхээс ялгаж өөрсдийгөө харагдуулах гээд байх шаардлага байхгүй.
Би тэр хурал дээр өөрийн биеэр очиж суусан. Ямар муухай хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлдгийг бол би өөрөө гэрчилнэ.
Нэг ноцтой зүйлийг хэлье.
Нэг сарын өмнө байна уу даа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тайлан надад вайбераар ирсэн. Гол нь намайг яриа өгөөч гэнээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол гадаад бодлогын хүрээнд маш сайн ажиллаж байгаа, түүний хэрэгжилтийг Гадаад хэргийн яам болбол үнэхээр сайн ажиллаж байгаа.
Гэхдээ хариуцлага хуулиар өөрөө зохицуулагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа Их Хуралд тайлагнадаг Үндсэн хуулийн зохицуулалттай тодорхой цаг хугацааг маш тодорхой тавьчихсан. Гэтэл 5 жил бид тайланг хараагүй байх. Тэгэхээр би Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Бямбажаргал нарыг Ерөнхийлөгчийнхөө тайланг бэлдээ гэж хэлмээр байна.
Ерөнхийлөгчийн тайланг Их хурал хараагүй 5 жил болж байна. Тайланг дагалдаад хэдэн их наядаар хэмжигддэг төсөв байгаа юм, энийг үзмээр байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Бямбажаргал гэж залуу өөрийнхөө хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж хоёр ч удаа мэдэгдэл хийж байна. Төрийн тусгай албан хаагч улс төрийн мэдэгдэл хийгээд, Их хурлын гишүүдийг загнаад зандраад байж хэрхэвч болохгүй.
Тэгэхээр хязгаарлалт гэдэг бас энд орж байгаа
Би хэвлэлийн хурлыг хийхээсээ өмнө УИХ-ын дарга Учралтай уулзаж ярья гэж бодож байсан. Даанч одоо уулзах боломж нь бас гарсангүй УИХ-ын дарга одоо манлайлал үзүүлэх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд УИХ-ын дарга Учрал УИХ-ын дарга юм уу, улс төрийн намын дарга юм уу, эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу.
Энийгээ одоо ялгаж зааглаж нотлох маш том сорилттой би тулгарч байна гэж харж байгаа юм. Хамгийн адгаар яригддаг Зандаахүүгийн Энхболд хүртэл Их Хурлынхаа бүрэн эрх, ардчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө л байдаг л байсан шүү дээ. Хэзээ ч ингэж Их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ УИХ-ын дарга хийж байгаагүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна