Сурагч: Шангрилагийн 4 давхарт хүүхдүүд цугладаг, тэнд ямар ч камер, хамгаалагч байдаггүй

Admin
2026/03/10

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй. Энэ талаар 130-р дунд сургуулийн сурагчаас байр суурийг нь сонссон юм. Тэрээр Шангрилагийн 4 давхарт хүүхдүүд цугладаг.Шангрилагийн орцонд ямар ч камер, хамгаалагч байдаггүй. Тийшээ хүүхдүүд ордог. Тэнд ордог хүүхдүүд бүгд ийм төрлийн хэрэгт холбогдсон хүүхдүүд байдаг гэлээ. Мөн бичлэг хийж байна гэдэг чинь хэн ч биш болгож байна гэсэн үг, тэрийгээ цацаж байна гэдэг нь энэ хэн ч биш шүү гэдгийг үе тэнгийнхэнд нь хэлж байгаа хэрэг. Зодуулж байгаа хүүхэд найзуудаа харах эрхгүй болдог. Эрэгтэй хүүхдүүдийг л тэгж болохгүй ингэж болохгүй гэхээс биш, охидыг тэгдэггүй. Үүнээс болоод охид дураараа болчихсон хэмээн байр сууриа илэрхийллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.230
2026/03/11
0
0
Тэр дээрэлхэж байгаа хүүхдүүд өөрсдийгөө орон сууцных гэж түүхэнд үлдээх гэж байдаг
Хариулах