Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2026 оны 3-р сарын 11-нд Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцсон нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаас хойш өгсөн анхны том ярилцлага болсон юм.
Ярилцлагын анхаарал татсан ишлэлүүдээс хүргэж байна
1. Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь” ХХК-иас 500 мянган доллар авч, нүүрсний сонсголыг замхруулсан![]()
2. Нүүрсний сонсгол дээр Бортээгийн асуудлыг албаар улс төрийн зорилгоор гарган ирж, Бодийн оффтейк гэрээнүүдийг хаацайлсан
3. Д.Амарбаясгаланг яагаад намын даргад нэр дэвшсэний дараа нүүрсний хэрэгт холбогдуулж шалгасан бэ? Үнэхээр хэрэгт холбоотой байсан юм бол УИХ-ын дарга байхад нь шалгаж болох байсан. Тэгэхээр энэ бол улс төртэй л холбоотой.
4: Л.Оюун-Эрдэнэ: Х.Булгантуяа Засгийн газар огцрох хурлыг удирдаад гэмт хэрэгтэн болоод байвал парламентын ардчилал байгаад яах юм? Тэр хурлыг удирдаад хүнд таалагдаагүй байж болно. Гэхдээ таалагдахгүй байна гэдэг гэмт хэрэг биш!
5. 2027 оны сонгуулиас болж Ерөнхийлөгч бид 2 таарахаа больсон. Тийм учраас манай Засгийн газар огцорсон...
6. Х.Баттулгыг муулах гээд байгаа нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй юм шиг урт хадагнууд бариад, Ерөнхийлөгчийн хөлийг үнсэх юу ч биш шүү. Ер нь таллаж хэвтээд, мөлхөж орж ирнэ шүү дээ
7. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорь гэдэг чиглэлийг "Хонгилын түлхүүрийн эзэн" үүрэгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан нь үнэн.
8. Нийслэлийн төсвийг нэмж Х.Нямбаатарыг хотын дарга болгосон. Нийслэлд үүнээс илүү их мөнгө хэрэгтэй. Мөнгөгүйгээс болоод шийдэж чадахгүй олон асуудал байгаа. Мөнгө эрх мэдэлгүйгээр хот яаж асуудлаа шийдэх юм бэ?
9. Би А.Амундратай нийлж бизнес хийсэн ч юм уу, мөнгө төгрөгийн харилцаанд орсон ч юм уу тийм зүйл байхгүй. Зугтчихсан байгаа. Би лав зугтаа гэж хэлээгүй. Харин ч би авч ирээд яриул гэж хэлээд байна. Яриулъя гэж ярьж байгаа хүн зугтаалгах уу?
Сэтгэгдэл (1)