Энэ сарын 16-ны өдрөөс ЕБС, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт зарласан.
Засгийн газар багш нарын цалинг нэмэх боломжит хувилбарыг судалж үзээд, нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувь нэмэх боломжтой болохыг мэдэгдсэн. Гэвч энэ санал багш нарт нийцээгүй тул ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна. Тэгвэл Боловсролын яамнаас өчигдөр 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна. Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг:
Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриаллаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна