4 сар ажилласан өөртөө дэд хурандаа цол олгосон ТТНЭ-ийн дарга Н.Одонгуагийн балаг хөвөрсөөр

Admin
2025/10/14

АРДЧИЛСАН НАМЫН ТОМИЛГООГООР ТУСГАЙ ЭМНЭЛЭГТ ДАРГААР ИРСЭН ИРГЭН Н.ОДОНГУА ГЭГЧ ТӨРИЙН ТУСГАЙ ЭМНЭЛГИЙГ САМАРСААР АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ, ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН АСУУДАЛ

2024 оны 11 дугаар сард тухайн үеийн хууль зүйн сайд О.Алтангэрэл Төрийн тусгай нэгдсэн эмнэлгийн захирлаар Н.Одонгуаг томилсон байдаг. Ардчилсан нам,  ХЗДХС асан Алтангэрэлийн томилгоогоор ирсэн Н.Одонгуа нь төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг самарсаар байгаа атал Хууль зүй дотоод хэргийн яам дорвитой арга хэмжээ авалгүй байсаар байна.Тэрээр ажилдаа томилогдоод ердөө 4 сарын дараа буюу Монгол цэргийн өдрөөр өөртөө хурандаа цол олгосон. Ердөө 7 сарын хугацаанд Хошуучаас Дэд хурандаа цол хүртсэнээс гадна “Алтангадас” одонгоор өөрийгөө шагнаад амжсан юм. Үүгээр зогсохгүй  А/36 тоот “Хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйлээр шагнах тухай” гэсэн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тушаал гаргаж 500,000 төгрөгөөр  мөн өөрийгөө шагнасан байдаг. Ингэхдээ Монгол улсын зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэл, нөр их хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, төрийн дээд одон медиалаар шагнагдсан нэр бүхий албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйлээр урамшуулсугай. Дээрх зардалд зориулж 4,500,000 төгрөгийг гаргасугай гэжээ.  Ингээд нийт 500,000 төгрөгөөр 9 хүнийг шагнан урамшуулжээ. 

Хилийн цэргийн  цол олгох журамд хошуучаас дэд хурандаа болоход 5 жил гэж заасан байдаг. Мөн ажиллаж байгаагаас дээгүүр албан тушаалд томилогдосон бол 2, 5 жилийг биеэр ажиллаж хугацаанаасаа өмнө томилогдож болно хэмээн заасан.  Гэтэл 4 хөн  сар ажиллаад дэд хурандаа цол авна гэдэг бол шат шатаар, шудрагаар ажиллаж буй албан хаагчидтэй харьцуулбал лифтээр өгссөн гэсэн үг.
Энэ нь Төрийн албаны мерит зарчим, цэргийн цол дэг жаягийг уландаа гишгэж буйн тод илрэл бизээ. Үүгээр зогсохгүй даргын албан тушаал томилогдсон сар хүрэхгүй хугацаанд өөрийн дагуулж ирсэн намын томилгооны 4 хүнийг цэргийн цол олгуулах дамжаанд суулган цол олгосон байна. Гэтэл ТТНЭ-т ажиллаж буй  цэргийн цол авах хугацаа болсон буюу 2 жил гаруй ажиллаж буй эмч нар өнөөг хүртэл цолоо аваагүй байгаа юм Цэргийн цолыг олгох асуудал ерөнхийлөгчийн зарлигаар олгодог атал иргэн Н.Одонгуа нь өөрийн хамаарал бүхий ажилчдад цол олгуулах гэж улайран, цэргийн цол нэмэх хугацаа болоогүй, цол авах нас нь хэтэрсэн хүмүүст цол олгуулахаар нууц албан бичгийг Хилийн цэргийн командлагч Бямбасүрэнд хүргүүлж цолыг олгосон байдаг.

Хэрэг явдал үүгээр зогсохгүй ээ. Төрийн тусгай нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа, Анагаах ухааны доктор, дэд профессор Нэмэхээгийн Одонгуа нь  тус эмнэлгийн даргаар томилогдсоноос хойш гавьяа биш балаг дагуулсан хэмээн ажилчид, албан хаагчид нь хэлж байна.  Нэмэхээгийн Одонгуа нь 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 5 дугаар тойрогт нэр дэвшиж байсан бөгөөд сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа ийнхүү Төрийн тусгай нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдсон юм. Уг нь бол Н.Одонгуа эмч нь 2001 онд хуучнаар ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэж БНСУ-ын Ёнсей их сургуулийг  Тархвар судлаач мэргэжлээр магистр, мөн 2010 онд тус сургуулийг Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны чиглэлээр Анагаах ухааны доктор чиглэлээр төгссөн өндөр боловсролтой нэгэн төдийгүй ажлын түүхийн карьер ч өндөр. 

Тэрээр өөрийнх нь үзэл бодол, шийдвэр, тушаалаас зөрсөн ажилчдаа ажлаас нь халжээ. Тодруулбал тус эмнэлгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж буй нэгхэн  жилийн хугацаанд гэхэд захиргааны 6 ажилтан, албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.   Тэрээр ажилчдаа ялгаварлан гадуурхаж, ажлын шаардлага тавьсан ажилчдад ажлын байрны шахалт, дарамт үүсгэж өнөөгийн байдлаар 6 ажилтан халагдсан байна. Энэ байдал хирээс хэтэрч ажилчдыг ажлын байраа ол, ажлаа өг гэж дарамтлах нь илтээр ихэссэн ба одоогоор дахин 10-аад ажилтныг ажлаас гар хэмээн байнга дарамталж, шахан улмаар тэдний нэг ажлын байрны дарамтаас болж ажлын байранд эрүүл мэнд мууджээ. Ингээд тэрээр сонгон шалгаруулалтгүйгээр 10 гаруй хүнийг шууд албанд тушаалд томилсон юм.

Мөн Эрчимт эмчилгээний тасгийн нийт эмч, сувилагч нарыг хар тамхи хэрэглэн мансуурагчид хэмээн олон нийтийн хуралд гүтгэн доромжилж, эмч ажилчид өөр хоорондоо үл итгэх байдлыг үүсгэсэн байна. Тэд өөрсдийн мэргэжлийн нэр хүндээ хамгаалах зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагуудаар нотлуулан ХЗДХЯаманд гомдол хүргэгдсэн боловч яамнаас өнөөг хүртэл хариу ирүүлээгүй эмч нарын нэр хүнд, эрх хөндөгдсөн хэвээр байна. Ажилчдын эрүүл мэндийн асуудал нууцад хамаардаг, эмчийн эмчлэх эрхэд хөндлөнгөөс нөөлөх нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд харш атал эмч нарт сэтгэцийн эмгэгийг болон цэргийн албанд дүүрэн тэнцэхгүй онош тавиулахыг  удаа дараа шаардсан байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг иргэд үйлчлүүлэгчиддээ чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж, олон улсын эмнэлгүүдийн стандартын дагуу үйл ажиллагаагаа жил бүр сайжруулж ирсний үр дүнд 2023 онд олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны төрийн эмнэлэг болж байв. Гэвч одоо өсөн дэвжиж, өргөжин сайжрах бүү хэл уруудан доройтсоор...

Тодруулбал Н.Одонгуа нь албан тушаалаа аваад  өвчтөний бүх мэдээллийг хадгалдаг цахим программын гэрээг цуцалж өөр программ худалдаж авсан байна.Ингэхдээ тэрээр ажлын хэсгийн шийдвэрийг үл харгалан, ажилчдын саналыг тусгалгүй сольсон юм. Энэ программ нь эмнэлгийн нөхцөлд ашиглагдаж байгаагүй хувийн эмнэлгт туршилт хийж байсан программ бөгөөд  архивын мэдээлэл устаж өнгөрсөн  6,7-р сард цаасан  дээр өвчтөний түүхээ бичиж байсан юм. Үүнээс болоод эмнэлгийн тусламж үйлчилгээнд чирэгдэл үүсч эхэлжээ.


Ингээд бүтэн улирал болж байгаа атал тухайн программ гэрээний дагуух үүргээ бүрэн биелүүлээгүй одоог хүртэл эмнэлгийн үйл ажиллагаа доголдон тусламж үйлчилгээний аюулгүй байдал алдагдаж иргэдийг хохироосоор байна. Прогрммын өөрчлөлтэй холбоотой эмнэлэг нь даатгалын сангаас санхүүжилт авч чадахгүй байдалд хүрээд байгаа бөгөөд  ажилчдын цалин, урамшууллыг хоморголон хасаж тэд оны сүүлд цалингүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм.  

Эмнэлгийн ажилчид нь ёс зүйгүй ажлын байранд ялгаварлан гадуурхсан, худал мэдээллээр гүтгэн доромжилсон ажилчдын нэр хүнд болон мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан асуудлуудаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч гомдлын дагуу ХЗДХЯ өнөөг хүртэл доривтой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж буй. Дээд шатлалын байгуулага болох хууль зүйн яам нь алба хаагчдаа хамгаалах арга хэмжээ авалгүй байгаа нь эмч, ажилчдын эрхийг ноцтой зөрчиж, ажлын байрны дарамт шахалт хэрээс хэтэрч газар авч хугацааны цол олгохгүй байх шагнал урамшуулал олгуулахгүй байх бүр цаашлаад эмч, сувилагч нарыг эмнэлгийн мэргэжлийн зэргийн шалгалтад оруулахгүй хэмээн шантаачилж дарамталсан байна. Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилчдын өргөдлийг нуун дарагдуулж иргэн Н.Одонгуаг хамгаалж буй хүн нь Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бигийн дарга Мягмар гэнэ шүү     

 

 


6
angry
1
care
0
haha
0
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.122
3 цагийн өмнө
0
0
Үнэн дураараа шаах юм аа. Баргийн аавын хүүгийн мөрөнд дэрвэлздэггүй дэд хурандаашдээ. Онигоо вагай минь.
Хариулах
103.168.34.244
3 цагийн өмнө
0
0
Ажидлаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийг огт хэвтэн эмчлүүлэхээ больсон бналээ үндсэн хүмүүсээ хэвтүүлнэ гэхийн бналээ тэр нь цэрэг цагдаа юм шигээ шүүх хамаарахгүй тэгсэн хирнээ үзүүлдэг сонин болсон бналээ урд нь хэвтдэг бсан одоо болохгүй болсон бналээ
Хариулах