"The Mongolz" баг "Blast bounty fall 2025" тэмцээний дэд байр эзэллээ

Admin
2025/08/18

 Бүгд Найрамдах Мальта Улсад Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн болж өндөрлөв.  

Энэхүү тэмцээний финалын тоглолт өчигдөр шөнө /2025.08.18/ болж, манай улсын "The Mongolz" баг хоёрдугаар байр эзэллээ.  Шөвгийн наймд тэд Туркийн "Aurora Gaming" багтай “Bo3” (best of three) форматаар тоглож, 2:0 харьцаатай хожсоноор хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү энэ жил CS2-ийн ертөнцөд бараг дийлдэшгүйд тооцогдож байсан Францын "Vitality" багийг хожиж, финалд шалгарчээ. 

Ингээд аваргын төлөөх тоглолтоо өчигдөр 22:00 цагаас Spirit багтай “Bo5” (best of five) форматаар тоглож, 0:3 онооны харьцаагаар ялагдан дэд байрт шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна