Цэнгээний газрын гадаа бусдыг бүлэглэн зэрлэгээр зодож, хүнд гэмтэл учруулсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүүг 07.23-ны өдөр 30 хоногоор хорих шүүхийн шийдвэр гарсан. Ингэснээр 08.22-ны өдөр түүнийг үргэлжлүүлэн хорих, эсвэл суллах хурал болох байлаа.
Гэвч тодорхойгүй шалтгаанаар 08.08-ны өдөр түүнийг суллажээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс заасан хорих 30 хоногийн 16-д нь хориод сулласан гэсэн үг юм. Шүүх ямар үндэслэлээр ийнхүү бусдад үйлчилсэн мэт шийдвэр гаргасан нь хачирхалтай байна.
Нэмж дурдахад, бүлэглэн бусдын биед халдсан этгээдүүдийн нэг болох Таван богд группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан хил даван одсон бөгөөд “07.27-нд эргэж ирнэ гэсэн” гэх мэдээлэл өгч байсан ч “тэрбээр хэлсэн хугацаандаа ирээгүй учраас гадаад пасспортыг нь хүчингүй болгосон” гэх арга ядсан тайлбарыг холбогдох байгууллагуудаас өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл (2)