Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ шийдлүүдийг Засгийн газар эрэлхийлж байна

Admin
2025/08/05

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо. 

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.112
2025/08/06
0
0
Төрийнбанкийг ийм чиг үүргээр л эхлүүлж нээсэн биздээ. Энэ банкныхаа үйл ажиллагааг л сайжруулаад дэмжээд яваач. Дахиж банк байгуулах нэрээр бөөн мөнг угаалт
Хариулах
122.201.31.140
2025/08/05
0
0
баригдсан барилгуудад иргэдийн дорвитой нүүлгэн оруулах шаардлагатай оруулсан хоыноогэрээг байгуулж журмыг шаардлагатай шүү
Хариулах