"Багш нарын үндсэн цалин сарын 1 сая 484 мянган төгрөг байгаа" гэв

Admin
2025/08/18

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж Боловсролын яамны гадаа цуглаж байна.

32 жил боловсролын байгууллагат ажиллаж буй багш санал бодлоо ийнхүү илэрхийллээ.

Тэрбээр, "Багш нарын цалинг нэмэх шаардлагатай байна. Багш нарын үндсэн цалин сарын 1 сая 484 мянган төгрөг байна. Хүүхэд төөрүүлж байгаа юм шиг хөнгөлөлтийн карт гэх мэтчилэн зүйлс байдаг. Банкин дээр очиж зээл авах гэхээр хэзээ ч шаардлага хангадаггүй. Ипотекийн зээл битгий хэл цалингийн зээл авахад хүрэхгүй. Ийм учраас багш нар нэгдэж бодлого ярьж асуудал тавих гэж Боловсролын яам дээр амарч чадахгүй, гарц гаргалгаа юу вэ гэж өнөөдөр энд цугларсан байх. Үнэлгээ гэдэг юм худлаа. Монгол улс багшаа ч үнэлж чадахгүй, сурагчдыг ч үнэлж чаддаггүй. Эхний жишээ хэлэхэд 30 жил ажилласан багш гурван жил ажилласан багш хоёрын ялгаа гэж байгаа. Гэтэл өнөөдөр гурван жил ажилласан багш нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн байх жишээний. 30 жил багш ямар ч түвшинд үнэлэгдээгүй. Энэ ямар аргаар яаж үнэлэгдээд байгаа юм. Гарц нь юу байна гэхээр дандаа будлиантуулсан. Ерөөсөө л багш нарыг үнэлж чадахгүй байна гэж харагдаад байгаа" гэв.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.116
2 цагийн өмнө
0
0
За, ойролцоогоор 1 сая 500 мянган төгрөгийн цалингаар яаж амьдрах вэ? 3-400- г нь буцаагаад татвар гээд авчихна. Хоол хүнсэндээ, байр, тогны мөнгөндөө гээд юу ч үлдэхгүй, тэгээд л өр тавьж хүүхдийнхээ хувцас хунар, сургалтын төлбөрөө төлнө. Өр нэмэгдсээр л байна!
Хариулах