СЭМҮТ-д олон жилийн ноцтой зөрчил илэрч, дарга Г.Анхболдыг чөлөөлжээ

Admin
2025/08/05

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ноцтой хэд хэдэн мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

  • 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрсэн
  • СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь ОНОШИЙН ЗӨРҮҮ гарсан

  • СЭМҮТ-д ажилладаггүй иргэн О СЭМҮТ-ийн өмнөөс байр түрээслэх 82.5 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдсон зэрэг олон ноцтой мэдээллийг өгөв.

Улмаар өнгөрсөн наймдугаар сард СЭМҮТ-ийн даргаар томилогдсон Г.Анхболдыг чөлөөлж, түр дарга томилсон байгаа гэлээ. Гэхдээ дээрх зөрчлүүд 5 жил гаруйн хугацаанд үргэлжилсэн тул өмнөх дарга нар ч холбоотой болохыг ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэлдээ онцолсон юм.


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна