Трамп, Путин нар ахицтай ч дайныг зогсоох хэлэлцээрт хүрсэнгүй

Admin
2025/08/16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 минут орчим хамтарсан мэдээлэл хийлээ. Тэд хувийн уулзалтаараа тодорхой ахиц гарсныг тэмдэглэсэн ч дайныг зогсоох баталгаатай тохиролцоонд хүрсэнгүй.

ОХУ-ын ерөнхийлөгч Путины онцлох мэдээлэл:

Орос улс зөрчилдөөн үүсгэсэн “гол шалтгаануудыг” арилгах ёстой бөгөөд Украин болон Европын талууд хэлэлцээрт “саад болох ёсгүй” гэж анхааруулаад тус уулзалтыг зөрчилдөөнийг шийдвэрлэх “эхлэл цэг” гэж тодорхойллоо. АНУ-ын ерөнхийлөгч Трамптай харилцаагаа “бизнесийн шинжтэй” гэж тодорхойлж, 2020 оны сонгуулийн дараа Трамп хэвээр байсан бол дайн эхлэхгүй байсан гэх мэдэгдэлтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трампын онцлох мэдээлэл:

Одоогоор үл ойлголцсон асуудлууд байгаа бөгөөд олон зүйл дээр тохиролцсон боловч хамгийн чухал үр дүнд хүрч чадсангүй. Удахгүй Зеленски болон Европын удирдагч нартай уулзах болно. Эхний ээлжинд тэдний шийдвэрээс хамаарна” гэж мэдэгдлээ. Төгсгөлд нь Трамп “магадгүй” дахин Путинтэй уулзах болно гэж хэлсэн бол Путин “дараагийн удаа Москвад” гэж хариуллаа.




0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна