Өмнөд Солонгосын нэр хүндтэй жүжигчин Song Young Kyu согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ. 2019 онд тоглосон "Extreme Job" киноны туслах дүрээрээ алдаршсан жүжигчин 06-р сарын 19-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдсан. Уг хэрэг долдугаар сараас хойш прокурорын хяналтад байсан юм. Цагдаагийн мэдээлэлд түүний цусан дахь спиртийн агууламж 0.08 хувь буюу жолоодох эрх хүчингүй болгох хэмжээнээс давсан байжээ. Үүнээс болж БНСУ-ын телевизүүдээр яг одоо гарч буй "The Defects" болон "The Winning Try" цувралд жүжигчний тоглосон хэсгийг хасахаар болжээ. Хэрвээ киноны хэсгээс хасалт хийгдвэл түүнд маш их торгууль ноогдох байсан юм. Өмнөд Солонгост нэр хүндтэй жүжигчин, дуучинд их хэмжээний төлбөр төлж кино, жүжиг, клип, зар сурталчилгаанд торглуулдаг. Харин ёс зүй болон хуулийн зөрчил гаргавал энэхүү төлбөрийг 10-200 дахин өсгөн нэхэмжилдэг байна. Тэрээр прокурорт шалгагдаж байсан тул амиа хорлосон байх магадлал өндөр байгаа гэнэ.
Нэр хүнд, цалин урамшууллыг дагалдан өндөр үүрэг, хариуцлага бий
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна