Дорнодын 300 гаруй иргэн орон сууцны ордергүй болж, Ү.Төмөрхуягт хариуцлага тооцохыг шаардлаа

Admin
2025/08/18

Дорнод аймагт баригдсан Элит тауэр гэх 16 давхар барилгын 320 оршин суугчийн эрх ашиг хөндөгджээ. ДЦС-4 ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй 1.2 тэрбум төгрөгийг барилгын газарт хөрөнгө оруулсан хэмээн ярьж, минийх хэмээн тайлбарладаг. Гэтэл тэрээр тус барилгыг барьсан гүйцэтгэгч компанитайгаа маргаан үүсгэсний улмаас оршин суугчдын ордерыг гаргаж өгөхгүйд хүрсэн байна. Энэ талаар хохирсон гэх Дорнод аймгийн 300 орчим иргэний төлөөлөл мэдээлэл өглөө.

Хохирсон иргэдийн төлөөлөл С.Болд: Ү.Төмөрхуяг өндөр хүүтэйгээр бусдад мөнгө зээлүүлэх, орлогоо нуун дарагдуулах, мөнгө угаах зэрэг хууль бус үйлдэл хийсэн бөгөөд зарим хэрэг нь эхнэртэй нь холбоотой ёс зүйд нийцэхгүй асуудлын тухай баримт ч байгаа юм. Энэ хүн эрүүгийн хариуцлага хүлээхүйц үйлдэл хийсэн тул заавал шалгуулах хэрэгтэй. Албан тушаалаас нь чөлөөлөх тухай хүсэлтийг бид Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн.
300 гаруй хүний эрх ашиг хохирч байхад Ү.Төмөрхуяг ямар ч хариуцлага хүлээлгүйгээр ажлаа үргэлжлүүлж байгаа нь хамгийн том асуудал юм. Дорнод аймагт 85 мянга гаруй хүн амьдардгаас 40 мянга гаруй нь аймгийн төвд амьдардаг. Төрөөс орон нутгийн хөгжил, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцны хөнгөлөлттэй зээл иргэдэд олгодог. Гэвч Дорнод аймагт орон сууц захиалсан 300 гаруй иргэн хэдэн жилийн турш байрныхаа ордероо авч чадаагүй, улмаар орон сууцны зээл ч гарч өгөхгүй гацсан байдалд орсон. Олон айл өрх шинэ байртай болох боломжгүй болж, хүүхдүүд нь хичээл сургууль эхлэхийн өмнө орон гэрийн асуудалтай нүүр тулаад байна. 300 хүн гэдэг бол цөөн тоо биш. Энэ олон хүний эрх ашиг хохирч байхад төр яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ. Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг хаана хянаад байна вэ. Нэг сайдын цүнх баригч боллоо гээд хууль үйлчлэхээ больдог юм уу.
Төгсгөлд нь Б.Чойжилсүрэн сайдад хандаж хэлэхэд Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцохгүй бол бид яамны гадаа жагсаал хийхээс гадна өлсгөлөн хүртэл зарлахад бэлэн байна хэмээн анхаарууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.36
2 цагийн өмнө
0
0
CHoijioogiin bugsnii ut yaj ch ogtsuulj chadahgui ! ed huuliin deeguur mongo tsatsdag luivarchid shuu.
Хариулах