​Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор - Шаргалжуут чиглэлийн 54.1 км автозамын ажилтай танилцлаа

Admin
2025/08/09

Манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны 6-р сард эхэлсэн. Одоогоор гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх юм. Ирэх оны 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна