А. Мөнхбадрал: Хиймэл оюун ухаан ашигласнаар дараагийн Эрдэнэт, Оюу Толгойн хэмжээний ордыг 1–2 жилийн дотор илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой.
Хиймэл оюун ухаанд суурилсан Nomadic X төсөл
Nomadic X стартап хиймэл оюун ухаан ашиглан эрдэс баялгийн ордын хайгуулыг уламжлалт аргаар 10 жил зарцуулдаг хугацаанаас хэд дахин хурдан, 1–2 жилийн дотор гүйцэтгэх боломжийг нээж байна.
Монголын эдийн засаг өнөөдөр нүүрсний экспортоос өндөр хамааралтай хэвээр байна. Нүүрсний үнэ өсөхөд төсөв тэлж, буурахад эдийн засаг агшдаг мөчлөг давтагдсаар ирлээ. Энэ нь иргэдийн орлого, валютын ханш, улсын өрийн дарамт хүртэл нүүрсний зах зээлээс хамаарах эмзэг тогтолцоог бий болгосон.
Гэтэл дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлж, нүүрсний хэрэглээгээ бууруулахын зэрэгцээ критикал ашигт малтмалын эрэлт асар өндөр хэмжээнд хүрээд байна. Зэс, литий, никель, газрын ховор элементүүд бол зөвхөн цахилгаан автомашин төдийгүй дата төвүүд, сэргээгдэх эрчим хүч батерейн гол түүхий эд юм.
Дэлхийн жишээ: Замбийн зэсийн нээлт
АНУ-ын KoBold Metals хиймэл оюун ухааны алгоритм ашиглан Замбид сүүлийн 10 жилд гарч байгаагүй томоохон зэсийн орд илрүүлэв. Жилд 300 мянган тонн зэс олборлох боломжтой энэ уурхай дангаараа 100 сая цахилгаан автомашины батерей хийх түүхий эд хангахуйц нөөцтэй.
Энэ бол технологи зөв ашиглавал хайгуулын салбарт дараагийн зуунд эдийн засгийг тодорхойлох эргэлт авчирч болохыг харуулсан тод жишээ юм.
Эдийн засгийн үр өгөөж: Монголын жил бүрийн хайгуулын хөрөнгө оруулалтыг дэвшилтэт технологид шилжүүлснээр критикал ашигт малтмалын шинэ ордуудыг илрүүлэх магадлал эрс өсөх юм.
Технологийн хувьсгал: Хиймэл оюун ухаанд суурилсан эрэл хайгуул нь эрсдлийг бууруулж, хөрөнгө оруулагчдад илүү тооцоолсон шийдвэр гаргах боломж олгоно.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн хувь нэмэрээ оруулна: Монгол Улс зөвхөн түүхий нүүрсээр бус, цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай гол түүхий эд нийлүүлэгч орон болж чадна.
Nomadic X төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, 2025 оны 9 дүгээр сарын 10-нд Чингис хааны Үндэсний музейн хурлын танхимд болох “Digitalization & AI in Mining Mongolia” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирээрэй.
Хэлэлцүүлгийн модератороор Nomadic X төслийн санаачлагч А. Мөнхбадрал оролцох юм . Уул уурхай ба технологийн огтлолцолд Монголын эдийн засгийн ирээдүй ямар замналаар явах тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнөнө.
Бүртгүүлэх: https://www.digitalization.mn/index.php/registration
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна