Сүүлийн жилүүдэд дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо эрс өсч байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Жил бүр бүртгэгдсэн тохиолдлыг харвал, 2022 онд нийт 50 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд энэ тоо 305 болж өсчээ. Түүнчлэн 2024 оны байдлаар 532 болж, өмнөх оноос 74.4 хувиар нэмэгджээ. Тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.
2024 оны тоон үзүүлэлтээс харахад эдгээр ослын 93 хувь буюу 495 тохиолдол нийслэлд бүртгэсэн бөгөөд 91.2 хувь буюу 485 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) хандсан байна. Осолд орсон хүмүүсийн 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэй, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд 15-19 нас, эмэгтэйчүүдийн дунд 5-9 насныхан хамгийн их өртжээ.
Харин 2025 оны эхний зургаан сарын байдлаар дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед гэх мэт тээврийн хэрэгслээс үүдэлтэй 3146 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт болж байна.
Осолд орсон иргэдийн 2419 нь эрэгтэй бөгөөд насны хувьд 10-29 насныхан хамгийн их өртсөн байна. Ялангуяа зургадугаар сарын 2-ноос 15-ны хооронд ГССҮТ-д нийт 7555 хүн яаралтай тусламж авснаас 741 нь дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, Eco bike, Tapa зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осолд өртжээ.
Тухайн ослын улмаас иргэд:
Дашрамд дурдахад, цахилгаан дугуй, мопедыг унах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу сурроныг А үнэмлэхтэй, 18-аас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл таван км/цагаас бага байхаар хуульчилсан.
Сэтгэгдэл (1)