Б.Бат-Эрдэнэ: Төсвөө сургууль, цэцэрлэгт зарцуул

Admin
2025/08/13

Боловсролын яамны 969.7 сая төгрөгөөр тоноглож, тохижуулсан хурлын танхим олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, Боовсролын цахим шилжилтийн хүрээнд 2025 оны улсын төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулан цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж худалдан авсан гэдэг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Хана нь онгойж цас шуурга, бороо орсон ангиудтай, зуух тавьж цаг тутам галладаг ангиудтай сургууль, цэцэрлэгүүддээ тэрбум төгрөгөө тавьчихгүй дээ. Харамсалтай байна.Сургуулийн хүүхдүүдийн сурах орчин, хичээлийн сандал ширээ, дотуур байр гэж улсын төсөв хүрч очдоггүй, сайд дарга нарын бодол санаанд бол хэтэрхий их алслагдсан байдаг бололтой.Улсын төсвийг өөрсддөө биш ард иргэдийнхээ төлөө зарцуул гэж тавьж өгдөг.

Боловсролын Сайд маань гоё сандал, ширээтэй болжээ. Одоо ийм гоё сандал ширээн дээрээс ажлыг илүү бүтээмжтэй болгоод бүх сургууль, цэцэрлэгийн сандал ширээг хүүхдэд ядаж ээлтэй болгоод өг" гэв.

Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт уламжилсан байдаг. Хамгийн сүүлд ЗГ уг шаардлагыг АТГ-т өгсөн гэдэг мэдээллийг өгөөд буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна