Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт намын дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороог 14 хоногийн дотор хуралдуулах албан шаардлагыг ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийн хамт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Б.Түвшин болон УИХ-ын С.Эрдэнэболд нар ҮБХ-ны зарим гишүүдийн хамт гардууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Энэ бол зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, намын шинэчлэл, ардчиллын ирээдүйн төлөө тавьсан улс төрийн тодорхой алхам юм.
Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болж ирсэн, парламентын 42 суудалтай Ардчилсан нам хамтарсан засгаас гарсан, ард түмний эрх ашигийг хамгаалах сөрөг хүчнийхээ ажлыг хүчтэй эхлүүлэх нөхцөлд түүхэн хариуцлагатай мөчтэй нүүр тулж байна.
Тиймээс Ардчилсан нам дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаралтай шинэчилж, ард түмнийхээ өмнө тулгамдсан гол асуудлууд болох авлига, эдийн засгийн уналт, данхар төрийн гаж тогтолцооны эсрэг бодитой, хүчтэй тэмцлийг эхлүүлэх үүрэгтэй.
Өнөөдрийн шаардлага бол зөвхөн намын шинэчлэл төдийгүй улс орны хөгжлийг эрчимжүүлэх шинэчлэлийг эхлүүлэх улс төрийн дохио юм.
Ард түмэн өөрчлөлтийг хүсэж байна, харин Ардчилсан нам тэр өөрчлөлтийн манлайд зогсох ёстой юм" гэжээ.
Сэтгэгдэл (1)