Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна
Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж буй. Тодруулбал, энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 барилгыг ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсэн тул сургуулийн насны 10,500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 3740 хүүхэд гэрийнхээ ойролцоо, шинэ сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг, 13 сургууль байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна