СЭМҮТ-ийн удирдлагууд 479 сая төгрөгийг хууль бусаар завшсан нь илэрлээ

Admin
2025/08/12

Өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад буй СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдээс хууль бусаар их хэмжээний мөнгө завшсан хэрэг олны анхаарлын төвд байгаа юм.

Салбарын сайд Ж.Чинбүрэн цагдаагийн байгууллагатай хамтран шалгалтын ажиллагаа явуулсаныг олон нийтэд мэдээлсэн билээ. Шалгалтын явцад эмнэлгийн удирдлагууд хуйвалдан иргэдийн төлсөн 479 сая төгрөгийг эмнэлгийн данснаас 24 цагийн дотор гаргаж авсан нь ил болсон.

Эмнэлэгт хэвтэж ор хоногийн төлбөр төлсөн иргэдийг хэвтээгүй болгож бүртгэл цуцалсан, цагтаа ирээгүй гэх  шалтгаанаар хэвтээгүй гэж бүртгэн иргэдийг төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг байжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна