Цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослоор өдөрт 60-70 хүн гэмтэж ирдэг

Admin
2025/05/26

 ГССҮТ-ийн мэдээлснээр 24 цагийн дотор нийт 600-700 хүн тусламж авдаг бөгөөд үүний 10-20 хувийг цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэмтэл эзэлдэг. Энэ нь өдөрт 60-70 хүн гэмтэж ирдэг гэсэн үг юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад цахилгаан дугуй (суррон), скүүтер зэрэг шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүд эрчимтэй нэвтэрч, тэдгээртэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдсээр байгаа юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 60-70 хүн цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлээр ханддаг байна.

 Монгол Улсад цахилгаан дугуй буюу суррон унах насны доод хязгаар 18 гэж заасан ч бодит байдал дээр энэхүү журам хангалттай хэрэгжихгүй байна. Тус төвөөс мэдээлснээр, бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх хувийг 14-18 насныхан эзэлж байна.

Ослын үед толгой 22.6 хувь, тохой ба шуу 21.1 хувь, өвдөг ба шилбэ 18.4 хувь зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна

Нас баралтын талаарх мэдээлэл:

  • 2024 онд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослоор 3 хүн амиа алдсан.
  • Цахилгаан дугуйтай холбоотойгоор 17 эмэгтэй, 34 эрэгтэй онхолдсон бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагын мэдээлснээр хоёр хүн нас барсан. Эмнэлзүйн онош нь биеийн олон хэсгийн гэмтэл байсан.
  • Мөн 50 эмэгтэй скүүтерт мөргүүлж гэмтсэн, нэг хүн амь насаа алдсан. Онош нь субдурал (тархины цус харвалт) байжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна