Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан этгээдийг илрүүлжээ

А.Булганчимэг
2026/05/04

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ: Улмаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироосныг олж тогтоосон байна. Хэрэгтэн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг Орхон аймгийн төвөөс 48 км-т аваачиж, булж нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна