Кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа Хөвсгөл аймгийн Түнэл суманд төржээ. Монголын театр киноны нэрт найруулагч тэрээр Москва хотын Театрын урлагийн дээд сургууль төгссөн. Таагүрийн Нүдэн золио, В.Пановын Гэнэн залуу нас, Д.Фонвизины Маанаг гайхал, Л.Ванганы Жирийн хүмүүс, Эмч нар зэрэг олон жүжиг найруулсан.
Мөн Гарын таван хуруу (1983), Нандин эрдэнэ (1986), Үлгэр дууссан хойно (1987), Шүтээн (1992), Цахилж яваа гөрөөс (1993), Газар шороо мину зэ (1997) зэрэг кино найруулсан. Догшин хутагтын сахиус (1998) кино нь Токио, Фүкүокагийн кино наадамд тэргүүн шагнал хүртэж (1998) байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна