МУГЖ С.Жавхлан Эх үрсийн баярт зориулан "Энх цагийн дуулал" хэмээх дуу хийж маргааш 13:00 цагт Ялалтын талбай дээр олон нийтэд үзүүлэх бөгөөд энэ үеэрээ хамгийн эхэнд ирсэн 2026 хүнд мод бэлэглэнэ.
Тэрбээр цахим хуудастаа: "Би гэхдээ энэ сайхан үйл явдлыг мэргэн ухаандаа бодоод олсон юм биш л дээ. "Хүн энэ хорвоо дээр үр удмаа үлдээх, ном бүтээх, мод тарих" гэж ирдэг гэсэн ийм нэг үг байдаг. Яг ийм тохиромжтой өдөр энэ хагас сайн өдөр тохиох юм байна. Тиймээс хэдүүлээ "Эх дэлхий Энх амгалангын төлөө бүгдээрээ мод тарьцгаая" хэмээн уриалж байна. Би 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг мод худалдаж авсан. Иймд маргааш хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэнэ.
Маргааш бүгдээрээ Ялалтын талбай дээр уулзацгаая. Уран бүтээлч дүү нар маань маргааш хүрээд ирээрэй. Чингэлтэй дүүргийнхэн маань СТӨ-нөөсөө дэлгэц, хөгжимөө аваад ирнэ гэсэн. Сайн сайхан зүйл хийхэд хүмүүс маш гоёор хүлээн авч тусладаг юм байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна